AXIS : Дижитал Гэрэл Зургийн Тайлбар Толь

Дижитал Гэрэл Зургийн Тайлбар Толь

Aperture, aperture value Дурангаар орж ирсэн гэрлийг өрцний нүх хянадаг. Өрцний утга нь хичнээн их гэрэл дамжин өнгөрөхийг заадаг. Эртнээс f/2.8, f/16, гэх мэтээр илэрхийлж байгаа. f/1 өрцний утга нь өрцний хамгийн том диаметрийг илэрхийлж байгаа. Өрцний хэмжээг тал болгосныг f/2, дөрөв дахин багасгасаныг f/4 гэж дуудна. Түүнчлэн f-тоо нь бутархай тооны хувиартай. F-тооны хуваарь нь их байхад өрцний хэмжээ жижиг байж багахан гэрэл дамжин өнгөрнө. Хэдийгээр f/2 гэдэг нь f/1-н хагас диаметр ч, нүхний нийт талбай нь бүрэн хэмжээний дөрөвний нэг хэмжээ (1/2 x 1/2 = 1/4). Тэгээд нийт гэрэл бүрэн нүхний ¼-р дамжин өнгөрнө. F-тоог хоёр дахин өгөхөд нийт гэрлийг ¼ -р шахна. The larger the denominator or f-number, the smaller the aperture size and the less light can pass through. Note that although f/2 is half the diameter of f/1, the total area of the hole is only one-fourth of the full-size hole (1/2 x 1/2 = 1/4). And so the amount of light passing through is only 1/4 that of the full-size hole. When the f-number is doubled, the amount of light shrinks to 1/4 of amount.

Aperture-priority AE Энэ АБ горим дээр хэрэглэгч өөрөө өрцийг тохируулсанаар камер нь тохирсон буулгалт хийхээр хөшгийг автоматаар тохируулна. Энэ нь фокусын зузааныг тохируулахад үр дүнтэй.

Angle of view Энэ нь хичнээн их үзэгдэл/харагдац буулгасныг хэлнэ. Энэ нь дурангийн хараалах урт (мм) болон мэдрэгчийн хэмжээнээс хамаарч янз бүр байна. Өргөн-өнцөгийн дуранд харах өнцөг өргөн байна, телефото дуранд харах өнцөг нь давчуу байна.

AI SERVO AF Хөдөлж байгаа биет дээр үргэлжүүлэн фокус тааруулах АФ горим. Энэ горим нь биетийн үргэлжилсэн хөдөлгөөнийг урьдчилан тооцоолсоноор таныг зураг авах үед зөв фокустай гаргана.

AI Focus AF Камер нь шаардлагатай үед автоматаар One-Shot AF -с AI SERVO AF руу шилжүүлнэ

AF Lock Автофокусын үед та фокусыг түгжсэнээр зохиомжийг сольсон ч өмнө нь авсан фокустай байх юм. Түүнчлэн үүнийг фокус түгжих гэдэг. Хөшиг тавих товчийг хагас дарсанаар AE түгжээ болон AF түгжээ идэвхжинэ.

AE Lock AE буулгалтын үед та өрц болон хөшигний хурдыг түгжиж болно. АE түгжсэнээр та зохиомж эсвэл гэрлээ өөрчилсөн үедээ ч нэг ижил өрц болон хөшигний хурд ашиглаж болох юм. Хөшиг тавих товчийг хагас дарсанаар AE түгжээ болон AF түгжээ идэвхжинэ. AF Авто фокусын товчлол. Камер нь фокусыг автоматаар тохируулна. AE Авто буулгалтын товчлол. Энэ үйлдлийн онцлог нь автоматаар өрц болон хөшигний хурдыг тохируулдаг.

Bulb Энэ хөшиг тавигчийн онцлог нь удаан буулгалт хийх боломж олгоно. Хөшиг тавигч товчийг дараастай байх үед хөшиг нээлттэй байсаар байх болно. Хөшиг тавигч товчийг дарахаа болих үед хөшиг хаагдана.

Bounce flash Энэ флэш гэрэлний арга нь цагаан хана эсвэл таазанд ойлт өгч биетийн гэрэлийг баяжуулж өгөх. Энэ нь флэш гэрэлтүүлгийг цацруулж, гэрлийн зөөлөн эффект, бага зэрэг харш сүүдэр гаргадаг. Ойлттой флэшний гэрэл жирийн үеийнхээс бага хүчтэйгээр биет дээр тусдаг.

Blurred shots Энэ нь хөшиг нээлттэй байхад биет хөдөлсөн үед илэрч, биет нь зураг дээр бүрэлзсэн харагдана. Заримдаа зориудаар биетийг бүрэлзүүлдэг. Хэрэв энэ нь санаандгүй тохиолдол бол зургийн чанар нь фокусгүй зургаас муу юм.

Blur Фокусаас гарсан байдал. Фокустай зургийн цэг болон шугамууд нь хурц харагддаг. Харин ихээхэн фокусгүй зурагны цэг болон шугам нь бүрэлзсэн харагдана. SLR камераар гол биетээс зайтай байгаа арыг бүрэлзүүлж болдог.

Backlight Энэ нь биетийн гэрлийн сурвалжийг заана. Хэрэв энэ нь биетийн урд байвал урд гэрэл. Харин биетийн ард нь байвал арын гэрэл гэж дуудна.

Contrast Энэ нь зурагийн тоний гэрэл болон барааны ялгаа. Их контрасттай зурагны гэрэл болон бараан тон нь огцом өөрчлөгдсөн байдаг ба зургийг харахад хүнд байдаг. Бага контрасттай зурагны гэрэл болон бараан хэсэг нь уусалттай шилжсэн байдаг. Дижитал SLR камерын боловруулах параметр нь контрастын хэмийг тохируулахаар өгөгдсөн.

Continuous shooting Үүний онцлог нь 1 сек хугацаанд тодорхой тооны зураг авах. Секундад 3 зураг гэх мэт. Камер нь үргэлжлүүлэн зураг авсаар зогсох хүртэлх буулгасан зургийн тоог тулах тоо гэнэ. Тулах тоо нь 21-н зураг гэдэг нь таны камер 21-н зургийг үргэлжлүүлэн авах чадвартай..

Color tone дижитал SLR камерын LCD дэлгэц дээр та зургийн өнгөний харагдах байдлыг илүү улаанлаг, шарлаг гэх мэтээр өөрчилж болно.

Color saturation Өнгөний хүчийг тод болгох Color temperature Биет дээрхи гэрлийн цацрагийг хэмжих нэг, товчхондоо Kelvin (K) гэдэг. Өнгөний өндөр температур нь хөхлөг, харин өнгөний бага температур нь улаанлаг байдаг.

CF card Дижитал камеруудад ашигладаг бичлэг хийх санах ойн кард. CompactFlash нэрийг хураангуйлсан байдаг. Энэ нь олон төрлийн SLR камеруудад ашиглагддаг түгээмэл санах ойн кард юм.

Centerweighted metering-metering mode -г үз

Camera shake Камерын чичиргээ нь гар дээрээс зураг авах үед (хөшиг нээлттэй үед) гарч үр дүнд нь бүрэлзсэн зураг гарна. Бүрэлзээ нь хөшигний удаан хурд болон телефото дуран ашиглах үед гарах хандлагатай.

Correct exposure Энэ нь өрц болон хөшигний хослосон ажиллагааны дунд бодит байдалтай дүйцсэн гэгээ болон өнгөтэй гэрэл зураг гаргахыг хэлж байна. Буулгалт нь бүхий л гэрлийг камерт бичдэг. Камер нь зөв буулгалтыг автоматаар тооцоолдог. Хэдий тийм боловч заримдаа камер нь зөв буулгалтыг тохируулж чаддаггүй. Ийм үед буулгалтын тэгштгэл/exposure compensation шаардлагатай.

Depth of field Биетийн фокустай байх хамгийн наад болон цаад зай. Том өрцтэй (бага f-тоотой) үед мөн урт фокалтай дуран болон камер биет хоёрын зай ойрхон үед талбайн-гүн нь нимгэн байна.

Depth-of-field preview Үүний онцлог нь шагайвчаар талбайн-гүнийг урьдчилан харж болно. Та юуг хурц эсвэл хурц биш байгааг харна.

Develop Камер болон компьютераар RAW дүрсийн файлаас зураг гаргаж авах боловсруулалтыг хэлнэ.

Dpi Дүрсийн нягтаршилыг хэмжих нэгж. Dpi нь dots per inch буюу инчид ноогдох цэгүүд гэсэн үг. Энэ нь 1 инчэд (2.54см) ноогдох цэгүүд юм. Та зургаа хэвлэх үед нягтаршилыг анхаарах хэрэгтэй болно. Принтерийн хувьд dpi нь 1 инчэд хичнээн цэгүүдийг хэвлэхийг заадаг. (Дижитал камерын хувьд энэ нь инчид ноогдох пиксэл) Evaluative metering- metering mode -г үз

Exif Exchangeable Image File Format үгний товчлол. Энэ нь дижитал гэрэл зургийг авсан өрц, хөшигний хурд, цагааны тэнцвэр болон флэш гэрэл ашигласан мэдээлэл юм. Энэ нь зураганд хавсаргагдаж ордог мэдээлэл. Exif-г дэмждэг дүрс засварын програмаар та зургийг авсан мэдээллийг харж болно.

Exposure Энэ нь өрц болон хөшигний хурднаас хамааран орж ирсэн бүх гэрлийг дүрсний мэдрэгч хүлээн авах юм. ISO хурд нь буулгалтанд нөлөөлөх зүйл байж, заримдаа буулгалтын тэнцэтгэлийн нэг хэсэг болдог. “Зөв буулгалт” нь авсан зурагийн харагдаж байгаа байдал нь хүний нүдний харж байгаатай адил өнгө болон цайралттай байхыг тодорхойлно. Хэрэв зураг хэт цайрсан байвал илүү буулгалт, харин хэтэрхий харанхуй харагдаж байвал дутсан буулгалт гэнэ. Зөв цайралтыг хийхийн тулд камерийн хөшигний хурд, өрц болон ISO хурдыг тохируулдаг.

Exposure compensation Exposure compensation/буулгалтын тэгштгэлийг ашиглан хэрэглэгч нь буулгалтын автомат тооцоог өөрчилж болдог. Биет нь илүү эсвэл дутуу буулгалттай үед буулгалтын тэгштгэлийн утгыг дээш(+) доош(-) болгон өөрчилж зөв буулгалт хийдэг. Камерын буулгалтын тэгштгэлийг exposure value/буулгалтын утгаар тодорхойлдог. 1 EV нь нэг буулгалтын алхам. Хэрэв Av/өрц голлосон тохиргоо дээр бол буулгалтын тэгштгэл нь хөшигний хурдыг өөрчилнө, хэрэв хөшиг голлосон тохиргоо дээр бол өрцний f-тоог өөрчилнө.

Eyepiece Шагайвчаар харах үед байдаг жижиг дуран. Диоптрик тохиргоогоор өөрийн нүдний хараанд шагайвчаар орж ирсэн гэрлийг ойлтыг тохируулдаг.

File Нэг нэр доор хадгалагдсан дижитал мэдээлэлийн цуглуулга. Дижитал гэрэл зураг бол дүрсний файл. Нийт дижитал мэдээлэлийг файлын хэмжээ гэнэ.

Fill flash Гадаа хөрөг зураг авах үед биетийн ард нь гэгээтэй ар байх үед нүүр бараан гарна. Ийм үед буулгалтын тохиргоог ар дээр тааруулж, нүүрэнд флэш гэрэл өгдөг. Ар болон нүүр зөв буух болно. Энэ аргыг флэш гэрлээр дүүргэх гэнэ.

Film camera Хальс ашигладаг камер.

Fine/Normal Дүрсний нягтаршилаас өөр, гэрэл зургийн дүрсийн чанарыг (Fine or Normal) камер дээр тохируулж болдог. Fine сонголт нь илүү сайн дүрсийн чанар өгнө. Flare Камерын дурангаар нэвтрэн орсон гэрэл дотор талд ойж зураг дээр цагаан өнгийн гялбасан толбо үүсгэдэг. Үүнийг тодорхой хэмтэй дурангийн саравч хэрэглэх болон гараараа халхалж алга болгоно.

Flash Artificial illumination /Хиймэл гэрэлтүүлгийг агшин хугацаанд өгөх. Энэ нь өдрийн гэрэлтэй ижил төрлийнх. Маш тод гэрлийг маш богино хугацаанд өгсөнийг хурдан хөшигний хурдаар буулган авах юм. Түүнчлэн гялсхийгч гэрэл, хурдан гэрэл гэж дуудах нь бий.

Focal length Товчхондоо бол миллиметрээр (мм) хэмждэг. Дурангаар хэр их үзэгдэл буулгахыг заадаг. Энэ нь theoretical төв болон мэдрэгчийн хоорондын зай юм. Хэрэв хараалах урт нь 50мм-с илүү бол телефото дуран гэдэг. Хэрэв үүнээс богино бол өргөн өнцгийн дуран. Дижитал SLR камерын мэдрэгч нь бүрэн хэмжээнээс жижиг бол дурангийн хараалах уртыг 35мм форматад тооцоолон танаж тэнцүүлдэг.

Focus Энэ бол гэрэл зураг хурц харагдахыг хэлж байгаа. Техникийн хувьд фокус зөвхөн нэг цэг (хавтгай) дээр таарч бусад хэсгүүдийн фокустай байх нь талбайн-гүнээс хамаарна.

Format Санах ойн кардыг форматласанаар мэдээлэл хадгалах боломжтой болдог. Кард форматлахад өмнөх мэдээлэлүүд нь устгагддаг

Framing Энэ нь шагайвчаар харж зохиомжлон зураг буулгахыг хэлнэ. Гэрэл зурагт биетийг гайхалтайгаар хүрээлэн оруулах бол зураг авалтын чухал хэсэг юм.

Front light/back light Энэ нь биетийн гэрлийн сурвалжийг заана. Хэрэв энэ нь биетийн урд байвал урд гэрэл. Харин биетийн ард нь байвал арын гэрэл гэж дуудна.

Ghosting Эх гэрэл шууд дуран руу орж дурангийн дотоод хэсгүүдээс ойлт үүсч зураганд цагаан цэгүүд үүснэ. Энэ тохиолдолд дурангийн саравч ашиглах эсвэл гараарай эх гэрлийг халхална.

Guide No. Флэш гэрлийн гаралтын хүчийг заах тэмдэглэгээ. ISO 100 дээр флэш гэрэл тусах хамгийн хол зайг бодож олохдоо Guide No.-г f-тоонд хуваана. Жишээ нь: хэрэв Guide No. 10 болон f/2 байвал флэш гэрэл тусах хамгийн хол зай 5 метр. Түүнчлэн Guide No. Нь флэш гэрлийн гаралтын хамгийн их хүчийг заадаг highlight detail loss/shadow detail loss Зургийг илүү буулгасан үед цайрсан хэсэгт деталь байдаггүй. Эсвэл зургийг дутуу буулгах үед бараан хэсэгт деталь байдаггүй.

HDR, HDRI HDRI/High Dynamic Range Imaging -г монголоор Өндөр Динамик Алслалыг Дүрслэх гэж үгчилж болно (Гэрэл болон барааны хоорондох үр дүнгийн алслал). Гэрэл зургийн high dynamic range imaging (HDRI) гэдэг нь жирийн дижитал дүрс боловсруулах аргаас илүүгээр буулгалтын гэрэл болон сүүдрийн хоорондох үр дүнгийн алслалыг тохируулах арга юм. HDRI-н давуу тал нь нарны гэрлийн тусалт, түүнээс үүссэн сүүдэрт байгаа бүхий л үзэгдлийн хүчтэй харагдуулж чаддаг. HDRI-д зориулалтын програм ашигладаг бөгөөд гэрэл болон сүүдрийн алслалыг тохируулах үйлдлийг tone mapping гэдэг. Ашиглах дүрс нь EV / Exposure Value алхамыг өөрчилсөн AEB / Auto Exposure Bracketing-р буулгасан цуврал JPG болон RAW дүрсний файл байна. High-speed shutter shutter speed histogram Гэгээний төвшин болгонд хичнээн пискелүүд байгаа харуусан график. Хөндлөн аксизд гэгээг харуулна, харин зүүн төгсгөлд хар талбайг харуулсан пискелүүд байна. Баруун төгсгөлд цагаан талбайн пискелүүд байна. Босоо аксизд гэгээний төвшин бүрийг харуулсан пикселүүд байна. Дүрсний хистограмийг камерны LCD дэлгэцээр зургийн бусад мэдээллийг үздэг адил үзнэ. Хистограм нь дүрсний гэгээтэй байдлыг харуулна. Хэрэв графикийн зүүн тал нь их пискелтэй бол энэ нь зураг бараан байна, харин баруун талд нь их пискел байвал зураг хэтэрхий гэгээтэй байна гэсэн үг. Hood Энэ нь дурангийн урд угсарч тэнэсэн гэрэл дурангийн гадна талын өнцгөөс орж ирэхээс хамгаалдаг. Image browser program Дижитал зургийг харах болон зохион байгуулах зориулалттай програм. Та жижгээр эсвэл томоор харах, зургуудыг эмхлэх, сонгосон зургуудыг сануулах гэх мэтийн бололцоотой. Image file Хамгийн түгээмэл ашиглагддаг нь JPEG. JPEG-н шахалтыг сонгосоноор (Fine эсвэл Normal) файлын хэмжээг өөрчилж болно. TIFF бол шахалт хийгээгүй дүрсийн хамгийн түгээмэл файл. Харин RAW нь компьютер дээр дүрсийг сайжруулах бололцоо олгосон файл. Image size Дижитал гэрэл зургийн дүрс нь урт болон богино харьцаанд байгаа пикселүүдээс бий болдог. Жишээ нь 8.2 мегапикселийн камераар авсан зураганд 3504 пикселүүд урт талдаа харин 2336 пискелүүд богино талдаа байна. Зурагны хэмжээ 3504 x 2336 пиксел бөгөөд үүнийг 8,2 мегапиксэл гэж “орчуулж” болно. Imaging engine Дижитал камер нь цахилгаан гүйдэл ашиглаж буулгасан дүрсээ (RAW орохгүй) контраст, өнгөний тон, хурц, гэх мэтийг тохируулах боловсруулалт Imaging sensor sensor Imaging sensor size sensor size Inkjet printer цаасан дээр бэх цацаж маш жижиг цэгүүдээр дүрс үүсгэн хэвлэгч. Жижигхэн цэгүүд нь тонал уусалтыг нь цаасан дээр сайн гаргаж өгдөг. interchangeable lens Сольдог дурангууд нь SLR –т амархан угсарч болон тайлж, янз бүрийн зургууд болон янз бүрийн биетийг авахад ашигладаг. ISO speed Дижитал камерын дүрс мэдрэгчийн гэрэл мэдрэмжийг заагч. Дижитал камерын ISO хурд нь хальсны ISO хурдтай адил. JPEG Дүрс бичих төрөл. Энэ нь дижитал камеруудын үйлдвэрийн стандарт болсон. JPEG дүрсийг камер дотроо боловсруулдаг учир боловсруулан сайжруулах болон үзэх гэж заавал компьютер хэрэглэх шаардлагагүй. LCD monitor Дижитал SLR –н ард нь LCD дэлгэц байдаг. Энэ дэлгэцээр Live-View технологи ашиглан буулгах үзэгдэл, буулгасан зураг болон камерын тохиргоог хардаг Macro lens Ойрийн зайнаас зураг авах зориулалттай дуран. Фокуслаг зай нь маш богино учир та биет тун ойрхоноос авч чадна. Manual exposure Өрц болон хөшигний хурдыг 2ууланг нь гараар тохируулна. Manual focus Фокусын цагирагийг эргүүлж фокусыг гараар тааруулна. Maximum aperture Дурангийн өрцний хамгийн нээлттэй байдал Maximum f-number Дурангийн өрцний хамгийн нээлттэй байдал заасан f-тоо. Тэмдэглэгээ нь 1:1.4 эсвэл f/1.4 гэх мэт байдаг. F-тоо багатай дуран илүү гэгээтэй хардаг. Memory card recording media metering mode Буулгалтад хамаатай үзэгдлийн гэгээ болон өнгийг хэмжигч систем. Evaluative хэмжигч нь шагайвчид олон хэсгийн үзэгдэлийг нийтэд нь хэмждэг. Энэ нь гэрэлийн нөхцөл болон биетийн байрлал зэргийг хамааруулж зөв буулгалт гаргана. Center Weighted / Төвд-төвлөрүүлсэн хэмжигч нь шагайвчаар харагдаж байгаа үзэгдлийг төвөөс гадагш 60-80% -г хэмждэг. Partial / Хэсэгчлэх хэмжигч нь 10-15% хэсгийг хэмждэг. Харин Spot / цэгэн хэмжигч нь яг төвийг жижиг хэсэгт юм уу AF сонгосон цэгийн үзэгдлийг хэсгийг хэмждэг. Noise Барзгар хэсгүүд дүрсийг бүрхэж зургийн чанарыг унагасан байдаг. Шуугиан гэж нэрлэдэг бөгөөд мэдрэгчийн цахилгаан хүчийг ихэсгэж ISO нэмэх үед орсон цахилгааны шуугиан. Их ISO хурд болон 1 секундаас удаан хурдаар буулгалт хийх үед шуугиан ордог. Normal lens 35мм хальсны камер/бүрэн хэмжээт мэдрэгчтэй камерны хувьд 50мм дуранг хэвийн дуран гэдэг, учир нь алслалт нь хүний нүднийхтэй адил байдаг. One-Shot AF АФ түгжсэн үед нэг зураг авах АФ горим Overexposure Зөв буулгалтад шаардлагатайгаас илүү гэрэл орохыг илүү буулгалт гэнэ. Бодит орчныг хүний нүдний харж байгаагаас хэтэрхий гэгээтэй авсан зураг гардаг. Pan focus зураг тэр чигээрээ хурц фокустай гарсан байна. Жижиг өрцний нүх (их f-тоо) нь хамаг фокусийг үүсгэдэг бөгөөд талбайн-гүн маш өргөн байна. Panning Гүйж буй хүн, явж буй машин гэх мэт хөдөлгөөн байгаа биетийг дагуулан удаан хөшигний хурдаар зураг авахад үр дүнд нь ар нь бүрэлзсэн гардаг. Харин биет нь бүрэлзсэн арын наана зогссон харагддаг.Хөдөлгөөнийг гайхамшигтай харуулах энэ аргыг хамах гэж нэрлэнэ. Partial metering metering mode -г үз Perspective Энэ нь зураг дээрхи ойр болон холын биетүүдийн зайг харах юм. Өргөн өнцөгийн дурангаар ойрын биет маш том харин холын биет маш жижиг харагддаг. Энэ нь зургийн алслалтыг сунгасан эффект үзүүлсэн байна. Photo paper Гэрэл зураг хэвлэх зориулалттай өндөр-чанартай хэвлэх цаасны төрөл Photo printer Савтай бэхээ халаалж зориулалтын цаасан руу дамжуулдаг хэвлэгч. Бэхний халаалтыг тохируулсанаар сайн уусалтыг гаргадаг. Picture Style Picture Style гэдэг нь EOS DIGITAL камерт зориулсан дүрс боловсруулахад туслагч юм. Picture Style-г сонгосоноор гэрэл зургийн хандлагуудад тохирсон өнгөний эффектийг зургандаа оруулдаг. EOS камерт “Standard”, “Portrait”, “Landscape”, “Neutral”, “Faithful”, болон “Monochrome” гэсэн зургаан Picture Style байдаг. Түүнчлэн та өөрийн арга барилаа шингээсэн Picture Style-г зохиож болдог. RAW дүрс сайжруулж байгаа тохиолдолд зориулалтын програмаар авсан зурагтаа дараа нь Picture Style оруулж болдог. Picture Style File EOS DIGITAL камерын Picture Style файл нь ашиглан авсан зурагтаа сурриалист эффект эсвэл өнгөний өөрчлөлтийг оруулж хувийн гэрэл зургийн хандлагыг бий болгох боломж бүхий юм. “Nostalgia”, “Emerald”, “Autumn Hues” гэх мэтийн бэлэн файлуудыг Canon-ий вэб сайтаас татан авч болно. Pixel Дижитал камерын дүрс мэдрэгчид байдаг өчүүхэн жижиг, гэрэл мэдэрдэг элемэнтийг пиксел гэдэг. Түүнчлэн дижитал дүрсийг тээгч жижиг нэгж юм. Pixel count Дүрс мэдрэгчид байгаа пикселүүдийн тоо. Дижитал SLR камерт байдаг мэдрэгчид байгаа пикселүүдийн тоо нь загвараасаа хамаарна. Жишээ нь 12 мегапиксэл камерийн мэдрэгч нь 12 сая гаруй пикселүүдийг агуулдаг. Predictive AF AI SERVO AF Program AE AE/АБ (авто буулгалт) зураг авах горим нь өрц болон хөшигний хурдыг хоёуланг нь биет гэрэлд автоматаар тохируулдаг. RAW Энэ нь мэдрэгчнээс гарсан дижитал дохиог (дүрс) ямарч дотоод боловсруулалтгүйгээр сануулагдсан дүрсний формат юм. Компьютер дээр зориулалтын програм ашиглаж RAW дүрсийг сайжруулж JPEG эсвэл TIFF формат руу хөрвүүлдэг. Recording media Дижитал камерын буулгасан дүрсийг сануулах кард. CF, SD кардуудыг дижитал камерууд түгээмэл ашигладаг. Resolution Энэ бол дижижал дүрсийн деталийг харуулах зэрэг юм. sensor/imaging sensor мэдрэгч Өөр дээрээ буусан үзэгдлийн гэрэл, өнгийг цахилгаан дохионд хувиргагч. Үүнийг хальсны камерын хувьд хальстай нь адилтгаж болно. CMOS болон CCD төрлийн мэдрэгчүүдийг түгээмэл ашигладаг. Sensor size Дижитал SLR камерууд өөр өөр хэмжээтэй мэдрэгчүүд ашигладаг: Бүрэн хэмжээт, APS-H хэмжээт, APS-C хэмжээт. Мэдрэгчийн хэмжээ нь угсарсан дурангийн харах өнцгийг өөрчилдөг. Shadow detail loss highlight detail loss/shadow detail loss Sharpness Энэ нь дүрс дээрхи зураас хэр тод илэрч байгааг хэлнэ. Их хурц харагдацад нь бүрэлзээгүй, хүрээ зураас гээд бүх юмс маш сайн илэрсэн байна. Shutter speed Хөшиг нь гэрэлийг дүрс мэдрэгч дээр буух хугацааг хянадаг. Өрц нь дангаараа гэрлийн хэмжээг хянадаг бол, хөшигний хурд нь мэдрэгч дээр гэрлийг буух хугацааг хянаж зэрэгцэн ажилдаг. Тогтсон өрц дээр хөшигний ажиллаж байгаа ½ секунд хурд нь 1 секунд ажилласан хурднаас 50% бага гэрэл оруулж байгаа юм. Харин ¼ секунд хурд нь 4 дахин хурдан ажиллаж, 4 дахин бага гэрэл оруулж байгаа. Хөшигний хурдыг хуваариар заадаг. Жишээ нь: 500 гэсэн байвал 1/500 секунд хурд. Мэдрэгч нь зөвхөн хөшиг нээгдэх үед л дүрс буулгадаг бөгөөд хөдөлгөөнт биетийг царцааж (хурдан хөшигний хурдаар) эсвэл бүрэлзсэн (удаан хөшигний хурдаар) байдлаар буулгаж чаддаг. Shutter speed-priority AE үед хэрэглэгч хөшигний хурдыг тохируулахад, камер нь өрцийг автоматаар тохируулж зөв буулгалт хийнэ. Энэ нь хөдөлгөөнт биетийг царцаасан эсвэл бүрэлзсэн байдлаар буулгахад үр дүнтэй. Single focal length lens Тогтсон хараалах урттай дуран, өөрчлөгддөг зүүм дурангийн шиг биш Spot metering metering mode -г үз Subject Энэ бол гэрэл зургийн бай эсвэл гэрэл зурагт дүрслэгдсэн бүх үзэгдэл. Өөрөөр хэлбэл хүн эсвэл гэрэл зурагчны буулгахыг хүссэн ямар нэгэн зүйл. Subject blur Хөшиг нээлттэй байхад биет хөдөлсөнөөс зураг дээр бүрэлзсэн байдалтай харагдана. Шалтгаан нь удаан хөшигний хурд. Telephoto / super telephoto lens Хараалах урт нь 50мм-с дээш дурангууд. Эдгээр дурангуудаар холын зайд байгаа биетийг ойртуулж зураг авахад зохимжтой. Мөн талбайн-гүн нь давчуу байдаг тул ар нь үзэмжтэй бүрэлзсэн байдаг. Thumbnail Жижиг дүрс бөгөөд камерын LCD дэлгэц болон компьютерийн дэлгэц дээр зургийг таних индекс. Underexposure Зөв буулгалтад шаардлагатайгаас бага гэрэл орохыг дутуу буулгалт гэнэ. Бодит орчныг хүний нүдний харж байгаагаас хэтэрхий бараан авсан зураг гардаг. Viewfinder Ямар зураг авах гэж байгааг харах төхөөрөмж. Дижитал SLR-т гэрэл дурангаар нэвтрэн орсон гэрэл ойлгогч толь болон призм дамжин шагайвчид ирнэ. Ингэж үзэгдлийг шагайвчаар хардаг. White balance Гэрэлд ерөөсөө хамаагүй бөгөөд цагаан хэсэг цагаанаар харагдаж байх юм. Цагааны тэнцвэр нь өнгөний тэнцвэрийг автоматаар тохируулдаг. Дижитал камерт үүнийг авто цагааны тэнцвэр (AWB) гэдэг. Нөгөө талаас хэрэглэгч нь цагааны тэнцвэрийг нарны гэрэл болон цагаан гэрэл гэх мэт тухайн гэрлийн өнгөний нөлөөнөөс хамаарч өөрөө тохируулж болдог. Wide-angle lens Хараалах урт нь 50мм-с доош дурангууд. Өргөн өнцөгийн дурангууд нь өргөн талбайн үзэгдлийг хамруулан буулгадаг ч алслалтын суналт ихтэй. Байгаль орчин болон гадаах зураганд тохиромжтой. Zoom lens Хараалах уртаа нь өөрчилж болдог дуран. Энэ нь нэг үгээр бол олон дуранг нэг дуранд багтаасантай адил юм. www.agshin.mn

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
ntsoom (зочин)

талархаж байнаа үнэтэй зөвөлгөө байна шүү

1st (зочин)

оохохохо баярлалаа хэрэгтэй гэж жигтэйхэн бичлэг байна шөө

stormy (зочин)

Үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна. Зарим зүйлийг нь мэргэжлийнхэн гэгддэг хүмүүс ч мэдэхгүй юм байна. Баярлалаа.

enkh (зочин)

goy medeelel bna axisaa

taivan (зочин)

HDR- Идэвхтэй дээд хэмжээ. HDRI - Дүрслэлийн идэвхтэй дээд хэмжээ гэж монголоор бууж байна. Хүний нүдээр харж байгаа гэрэл сүүдрийн дээд хэмжээ нь 32 шатлал байдаг бөгөөд гэрэл зургийн хальс 12 шатлал, дижитал аппарат ердоо 7-8 шатлалыг мэдэрдэг. Бүүр хуучин телевизийн камер 4-5 шатлалыг мэдэрдэг байсан. Тиймээс нэг бол дундаж шатлалыг харуулах, нэг бол дээд шатлал /гэрэлтэй хэсэг/, нэг бол доод шатлал /сүүдэртэй хэсгийг/ авч үзүүлж байдаг. Гэрлийн эсрэг авсан дүрс хальсан дээр сульвет дүрс гардаг. Хүний нүдээр бол тэгдэггүй, ямар нэгэн дүрслэл заавал харагддаг. Цаашилбал гэрэл зургийн цаасан дээр 32 шалталаар бодитоор дүрслэн үзүүлнэ гэж байхгүй бөгөөд ойролцоогоор харуулахад энэхүү Дүрслэлийн идэвхтэй дээд хэмжээг тооцоолон үзүүлж болно.

taivan (зочин)

Түүнчлэн Low-DR, Standard-DR, High-DR гэж томъёолж байгаагаас шатлалын хамгийн өргөн хүрээг хамрах нь HDR дүрслэл байдаг. Монголчууд HDR дүрслэлийг ихэд сонирхож, олон арван зураг энэхүү блогт тавиад байгаа мөртлөө, түүнийгээ сайн тайлбарлаж мэдэхгүй байгаа нь харагдлаа. Миний дээрх тайлбар Та бүхний мэдлэгт дусал нэмэр болог ээ.

Jargalmaa (зочин)

Орчуулганд маш их хэрэг боллоо! Баярлалаа!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)